Thursday, December 12, 2013

Загвар өмсөгч С.Төгс

   Яг одоо миний өмнө дэлхийн загварын томоохон шоу болох "Berlin Fash­ion Week"-т 200 гаруй загвар өмсөгчдийг ардаа орхин цор ганц Ази моделиор сонгогдож, Германы шил­дэг до­лоон дизайнеруудын нэг Аня Гооклын хуримын даашинзыг амилуулж чадсан загвар өмсөгч С.Төгс сууж байна. Гайхалтай нь тэр бие давхар. Тийм ээ, та буруу сонсоогүй. Бүр тун удахгүй амаржих гэж байгаа гээч. Тэр тун энхрий, ялдам харагдаж байна. Бид яг л найзууд шиг санаа нийлэн хөхрөлдөн сууна....
  Гэртээ хариад ярилцлагынхаа оршлыг ингэж бичнэ дээ хэмээн дотроо зураглаж суусан миний төсөөллийг нэгэн гайхамшиг эвдэв. Юу гээч, түүний “сахиусан тэнгэр”  бидний ярилцлагаас хэдхэн цагийн дараа мэндэлснийг сонсоод би үнэхээр алмайрсан....
  “Гар барин танилцаад үзээч”...Эрс шийдэмгий хурц төрхт Төгс танд анхил гар танхил аалиараа мэндчилж байна. Энэ бол Төгс.

Monday, December 9, 2013

Дуучин Puujee Flora




     Тэр нэгэн орой...Түүнтэй уулзахыг хүлээсэн мөч...Үүдээр гэрэл цацруулан инээмсэглэсэн дэгжин бүсгүй дөхөж ирлээ. Сайн уу, Пүрэвцэцэг байна хэмээн гар барин мэндлээд бидний яриа эхэлсэн юм. Поп урсгалаар уран бүтээл туурвиж буй эл бүсгүйн “Хунгийн нулимс”, “Зөрөөд өнгөрч болох л байсан”, “Нууцхан хайр”, “Галт тэрэг” зэрэг эгшиглэнт дуунууд таны сонорт хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү бидний халуун дотно, хөгжилтэй ярианд дөхөн суугаач.

Saturday, December 7, 2013

"Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн




    Залуус та бүхэнд “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил”, “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ танигдаад буй “Мөрөөдлийн театр”-ын залуу, чадварлаг жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцсан сонирхолтой яриаг хүргэж байна. Залуу хүний хийж бүтээе гэсэн эрмэлзэл дүүрэн хүсэл түүнээс ундарч байсан юм. “Амьдрал өөрөө бэлэг” шоу драм эхлэхийн өмнө уулзаж амжснаа уншигч таны өмнө дэлгэе. 

Friday, December 6, 2013

Монголын Дрифт хаан Д.Зоригтсайхан



    Сүүлийн үед залуус автомашины спортыг ихээхэн сонирхох болж. Энэ оны 6 сарын 30-нд “Монголын Дрифт Кинг” шалгаруулах тэмцээн гурав дах жилдээ амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээний  гурван удаагийн аварга,  дрифт мастер Д.Зоригтсайхантай та бүхнийг уулзуулж байна. 

"Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг



    Эрхэм та энэ бүсгүйг элэг хөшим хошин үзүүлбэр, сонирхолтой содон яриатай “Их хотын үдэш” нэвтрүүлгээр гэрт тань зочилдог учир андахгүй мэдэх биз. Сүүлийн үед “Би хайртай” хэмээх онц сонирхолтой дэлгэцийн бүтээлээр тантай золгох болсон Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг. Зочны хойморт заларсан түүний хөгжилтэй яриа таны сонирхлыг эрхгүй татна гэдэг итгэлтэй байна.

Thursday, December 5, 2013

"Шанз 3" хамтлаг



  
  Шинэ он гарч түүхийн шинэ хуудас нэгэн оноор нээгдэж байна. Харин Монголын соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ өнгө төрх болон мэндэлсэн “Шанз-3” хамтлагийг энэ удаагийн зочноор урилаа.

Wednesday, December 4, 2013

ОУХМ Ц.Хонгорзул



“Амьдаа” буланд буудлагын спортын хийн гар бууны 10 метрийн төрөлд дэлхийн залуучуудын аварга хэмээх нэр хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирч байсан,  ОУХМ Цагаандалайн Хонгорзулыг урилаа.

Дизайнер Э.Энхчимэг




УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор Э.Энхчимэгтэй энэ жилийн намар өвлийн загварын чиг хандлагын талаар болон хувь хүний байр суурийн талаар сонирхотой яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.

Tuesday, December 3, 2013

Жүжигчин О.Долгорын ярилцлага



Манай энэ удаагийн зочноор “Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар” зэрг киногоороо олонд танигдсан залуу жүжигчин О.Долгор уригдсан юм. Домогт Ану хатан түүхэн уран сайхны Мандарваа хэмээх бүсгүйн дүр дээр ажиллаж түүнийг зураг авалтаасаа хэсэг амс хийхэд нь аргамжсан юм. Ингээд уншигч авхай та жүжигчин бүсгүйн аливаад баригдмал бус, дахин давтагдашгүй дотоод сэтгэлээр тавтай аялна уу.

Анхны ярилцлага

Монголын ирээдүй болсон залуу танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ дугаарын зочноор Ноён IZ нэрээр залуусын дунд танил болсон  Г.Ирээдүй уригдлаа.